2007-12-05
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм 1-р хэсэг by Ундрал
Уйдахаа мэдэхгүй энэ гитарын гоцлол аяыг түрүүнээс хойш хичнээн ч удаан тоглов.Түүний сэтгэлийг
ганцхан хүн л эзэмдэж байв.Энэ бүхнийг бодоход түүний сэтгэлд гуниг,баясал бүгдийг нь төрүүлнэ.Аяархан босоод халааснаасаа тамхиа авч татангаа урт гээч нь санаа алдаад угсруулан гурав татав.Өмднийх нь урд халаасанд нь нэг зүйл байгаа
нь мэдэгдэв.Түүнийг гарган үзвэл үрьд өнгөрсөн бүхнийг дахин сэргээж бод гэсэн юм шиг л Анарын 3 жилийн өмнө
авхуулсан төгсөлтийн зураг байв.Урьд болсон бүгдийг яримаар байвч сэтгэл нь нэг л хүрэхгүй бас тэгээд ойлгочих дотно хүн ч байсангүй.Ингээд гэрээсээ гараад хаашаа явж байгаагаа мэдэхгүй дэмий л хурдан алхлана.
Энэ залууг гаднаас нь харвал жирийн бөгөөд их зантай, царайлаг 24-25 насны гэмээр, өндөр, шардуу цэвэрхэн царайнд
нь зохицсон 2 том хар нүдтэй.Тэр залуугийн нэрийг Цогтдэлгэр гэдэг,23 настай,дээд сургуулиа төгснөөс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа билээ.Найзууд нь түүнийг Цогоо гэж дуудна.Найз охин гээд хүн байхгүй.Нийлдэг зургаа,долоон үеийн залуучууд бий.Зарим нь ажил төрөлтэй,зарим нь эхнэр хүүхдтэй болчихсон.Хааяа нийлхээрээ бут
авчихдаг,дэм дэмэндээ нөхөрлөцгөөнө.Ойрын хэдэн өдрөөс хойш өнгөрсөн амьдрал нь бодогдоно.
Ингэж алхалах зуур ээжийнх нь хэлж байснаар"Одоо ч авгай хүүхэд,ажил олж хийх хэрэгтэй "юм шиг санагдана.
Цогийн ээж даруухан,тайван,нинжин сэтгэлтэй сайхан хүн бий.Хоёр том хүү нь аль хэдийн эхнэр хүүхдийн хамт гадаад гараад амьдралаа хөөцгөөсөн.Одоо 2 хүү,нэг охиныхоо хамт аж төрнө.Охин нь одоо дөнгөж найз залуутай болж байгаа юм.Найз залуу болох Баяр нь хувийн бизнес эрхлэдэг.Харин охин Энхцэцэг нь хоёр дахь удаагаа дээд сургуульд сурч байгаа.Бага хүү Цогтэрдэнэ нь Их сургуулийн 3-р курс,авгай авахгүй гэж ярьдаг нэгэн.Цогоогийн аав Эрдэнээг(Цогтэрдэнэ) гэдсэнд нь байхад нь хаяад явсан.Одоо нэгэн компанийн захирал.Ээж нь түүнээс хойш 21 жил ганцаараа амьдарч ирсэн.Хүүхдүүдээ өдий зэрэгт яваад нь их л баярладаг ажээ.
Цогоог ингэж явахад нь баргил хоолойгоор "Цогоо" гэж нэг хүн дуудав.Эргэн харвал дотны найз Ананд нь зогсоно.Хоёр найз хоёр биенийхээ мэндийг асуулцсаны дараа:
-Хаашаа явж байгаа юм бэ? гэж Ананд асуув.
-Хуучин танил болсон газарлуугаа явж байна гэж даруухан бөгөөд тод хэлэв.
-Хуучин гэж сургууль уу?
-Тиймээ.
-Яах нь уу?Болзоотой юм уу хэмээн хөгжилтэй хоолойгоор асуув.
-Надад ямар юмны болзоо байх вэ.Зүгээр л явж байна.
-Чи...........чи одоо хүртэл мартаж чадаагүй байгаа юм уу?А................Анарыг гэж хэлээд Цогоо руу харав.
-Үгүй ээ.Өнөөдөр... өнөөдөр гэж ойрын үед бодогдоод байна гэв.
Анандад хэлэх үг байсангүй харин дэмий л гөлөн гөлөн хийгээд хэрэггүй л асуудаг байж гээд санаа алдав.
Чи юундаа санаа алдаав ээ.Чи ямар би байгаа биш гээд чанга ууртай хэлэв.
-Уучлаарай.Би уг нь асууя гэж бодсонгүй гэвч өнгөрсөн 5 жилийн зүйлсийг мартсан байх гэж бодсон юм.Биеээрээ туулж амсаж ирсэн хүмүүсд нь бүүр л хэцүү байгаа би мэдэж байна гэсэн гэмшсэн дуугаар хэлэв.Цогоо гэнэт нүүрээ үрчийлгэсэнээ, чи ч бас ингээд л, ер нь яагаад юу болоод байгаа юм бэ гэж уурлангуй хэлэв.
Нэг хэсэг залуучууд чив чимээгүй алхаж байснаа Цогоо гэнэт ёр нь болох ёстой зүйл болдгоороо л болсон.Бурхан намайг шийтгэсэн гээд гомдонгуй хэлээд Ананд руу ширтэв.Анандаа чи ер нь юу болоод өнгөрсөнийг тодорхой ойлгосон уу?гээд Анандыг ширтсээр байв.Ананд:
-Би ч ойлгосон... ойлгосон гэж бараг үгүй гэхүүдээ гэсэн дожоогүй хоолойгоор хэлэв.
Ананд их даруухан,алиа зантай бараг ааш нь эвдрээгүй хүүхэд зангаараа.Гаднаас нь харахад нэг л дожоогүй.Тиймч болохоор охидууд тоодоггүй юм.Аав ээж хоёрын ганц хүү болохоор эрх гэж жигтэйхэн.
-Чамд зав байна уу Анандаа?
-Байна.Би гэртээ уйдаад байхаар нь охин эргүүлэх гэж гарч ирсэн юм гээд инээмсэглэв.
-Чи бид 2 хэзээнээс охин эргүүлдэг болчихсон юм бэ гээд Цогоо Анандыг шоолов.
-Харин тэгээд яагаав аз болж чамтай дайралдаад явж байна ш дээ.
-За тэгвэл "Hunter' орж жаал ярьж сууя гэв.
Ананд ч гэсэн дургүйцсангүй дуртайяа "Тэгье" гэж уриалгахан хэлэв.
Hunter гэж залуучууд 10 жилд байхдаа ордог байсан хуучин танил болсон bar гэхэд болно.
Ороод нэг нэг пиво захиалаад тамхи гаргаж татцгааж байснаа Цогоо гэнэт "Би чамд үүнийг яръя.Би бүүр ойрд хүнтэй хуваалцаж яримаар санагдаад байсан юм.Ашгүй чамтай дайралдлаа.
-Би ер нь хэний тухай гэдгийг гадарлачихлаа.Анар тиймээ гэж аяархан хэлэв.
Цогоо инээмсэглэсэнээ "Тийм.Миний анхны хайр."
Чи ингэхэд түүний төрхийг санаж байна уу?Тийм жижигхэн нуруутай,бор хөөрхөн царай,ялдамхан инээмсэглэл,даруухан хувцаслалттай.Ухаалаг,үргэлж инээмсэглэж явдаг дүр төрх нь үлдэж дээ гээд санаа алдахад нь Ананд юу гэж хэлээхээ мэдэхгүй байв.
Урдаа байгаа пивоноос хэд хэд балгаж авснаа өөрийгөө зоригжуулах гэсэн юм шиг чанга дуугаар хоолойгоо засав.Тэгснээ инээж байснаа:
-Би яаж танилцсанаа санаддаггүй байж билээ.Анараас асуувал сайн мэдэж байгаадаа.Уг нь ч мэдэж байна л даа Анар надад хэлж байсан юм гээд энэ түүх эхэллээ.
Ананд ч чимээнүй л Цогоогийн 2 том нүдийг нь ширтсээр л байв.
Тээр жил чи бид 2 сансрын төвөөс тамхи авчихаад явж байсан чинь урдаас нээх хөөрхөн охин зөрсөн.Чи тэгэхэд юу гээд солиороод байлаа.Миний дагина,эрдэнэ,хайр юу юу гээд байлаа гээд Цогоо Анандыг шоолов.
Ананд ч инээж байснаа "Тэр охин чинь үнэн тасархай охин байсан ш дээ" гээд инээлдэв.Цогоо:
-Тэр ч үнэн шүү би бас ангайгаад нүдээ тэр охиноос авч чадахгүй байсан.Би тэр бүгдийг өчигдөрхөн юм шиг тодоос тод санаж байна.2 хоногийн дараа Тамираагийн төрсөн өдрөөр PC -д тоглож хоноогүй юу.Тэгэхэд нөгөө чиний дагина чинь хэдэн найзуудынхаа хамт орж ирсэн ш дээ чи санаж байна уу?
Би тэр үед яг ичэж үхэх гэж байсан.Нойргүй хоночихсон,архи үнэртүүлчихсэн тэгсэн Азаа гэж нэг тэнэг юм
"Хөөе Аагий тоглох гэж байгаа юмуу" гээд орилоод согтуу юм байж.
Азаа согтохоороо нээх онгироо болчихдог юм тээ гээд Ананд яриаг нь таслав.
Энэ бүгд 5 жилийн өмнө болсон зүйлс байлаа.Тэр үед Цогоо,Ананд,Азаа,Тамираа гээд хөвгүүд 10-р ангиад орох жил байсан юм.Азаа-Азбаяр алиа хошин зантай,ямарч хүнийг инээлгэж чаддаг,тамхины дайсан гэдэг нэртэй,
туранхай өндөр тамхи шигээ болчихсон гэж найз нар нь шоолно.
Тамираагийн хувьд царайлагдуу,их зантай гэж,цав цагаан царайтай,хямсгар зантай нэгэн байлаа.Залуучууд бүгд л ижил нуруутай,санаа нийлдэг байв.Мөн тэдэнтэй нийлдэг Мөнхбаяр,Төгсбилэг,Жаргал нар хамт байлаа.Мөнхбаяр бол тэднээс өөр нэг зүйл нь насаар хамаагүй бага,намхан махлаг бор царай том нүд нэг л зохилдоогүй юм шиг.Аав ээж хоёр нь багш болохоор бас намбатай.Төгсбилэг бол аав дүү хоёрынхоо хамт амьдардаг,найз нараасаа 2 ах,бие муутайн шалтганаар 2 жилийг өмнө сургуулиа төгсч чадааүй бөгөөд шүдэнзний мод гэдэг нэрээрээ нэрт гарсан байв.Хийдэг зүйл,сонирхдог зүйлүүдээрээ найз нараасаа ганц эсрэг хүн нь Жаргал байв.Амьдрал үзсэн хэрсүү зан,хүний эвийг нь аятайхан олдог арга,бас хүнийг нүүр хийх газаргүй болтол нь доош хийдэг нэгэн байлаа.Охидуудыг ч гэсэн
унагаанаад л, уяраанаад л явдаг нэгэн байв.
Ингэх зуур Цогоод их зүйл бодогдлоо.Тамираагийн төрсөн өдөр гэсэн шиг шөнөжингөө архидаж,тоглож хоносон.Ер нь тэр үед нэгнийх нь төрсөн өдөр болвол дандаа л иймэрхүү маягаар тэмдэглэдэг байлаа.
Би ч тэр үед Азааг чанга гэгч нь цохиод чимээгүй гээд нээх хурдан хэлчихсэн. Ананд:
-Би Азаагаас ичээд байдан юм.Гэхдээ согтуу байхад нь гэв.
-Би танай дагинатай орж ирсэн охидуудаас ичээд үхтлээ улайчихсан байсан.Ядаж байхад чи гэж нэг юм баясаад бүүр хөөрчихсөн байсан санаж байна уу Анандаа ? гэхэд нь "тэгэлгүй яахав" гээд инээв.
-Чи тэр үед Жаргалыг анзаарсан уу? Нэг охинг дагуулаад гараад явсан.Дагинатай чинь хамт орж ирсэн 3 охинг Тамираа бацаанууд гээд нээх тоохчгүй байсан.Тамираа луу харсан чинь хэнэгчгүй наад хэд чинь бацаан ш дээ гэж билээ.Азаа:
-Ямар хамаатай юм бэ,охидууд л бол охидууд ш д.Хөөе хөөе энд суух уу? гээд л алингаа алдаж билээ.
Тэгэхэд миний амнаас хэдтэй юм бэ?хэддүгээр анги юм бэ гэхэд минь Тамираа:
-5 юмуу 6 хавьцаа байгаа гэхэд үнэхээр ч жоохон юм шиг л санагдсан.Тэр охидуудыг харахад 8,9-р анги гэж хэлмээр л охидууд байсан.Өндөр, өндөр,ихэнх нь будмал байсандаг.Би ч чимээгүй болоод тоглоомондоо анхаарлаа хандуулсан.Харин чи яасан бэ? гэж чанга дуугаар Анандаас асуухад:
Инээснээ,
-Би мэдрэл муутай юм шиг нөгөө дагина луугаа гөлөрчихсөн тэгээд бас бие маань бүүр хөшчихсөн байсан.Тэр охин над руу муухай харах үед л ухаан орсон.
Залуучууд ахиад л нэг нэг шил пиво захиалав. Ананд Цогоогоос тамхилах уу гэж асуухад үгүй гээд уруулаа долоов.
Гэхдээ би тэр үед хичнээн тоглоом руугаа анхаарлаа төвлөрүүлсэн байсан ч Жагаатай хамт орж ирсэн тэр охиноос хараагаа салгаж чадахгүй байн байн харсаар байгаад тэр охины харцанд өртчихсөн.Тэр охин гаднаас орж ирэнгүүтээл Мөөгий,Азаа,Төөгөө гуравтай дотно гээч нь мэндэлсэн.Азаагийн нөгөө суудлаа тавьж өгөөд байсан газар суугаад хэсэг тоглосон.Анандаа чи ер нь санаж байна уу?
-Би нөгөө дагина л тод санаж байна.
-За тэр ч яахав.Жагаа,Тамираа,Анар 3 нэг баг болоод балай аваагүй юу.Ананд чи гэж нэг амьсгаа Анарт амьтан болоогүй юу.Мөөгий гэж юм худлаа сээтэн хаяж Анарт үхээд л.Би яаж ч чадахгүй Тамираа,Жагаа хоёрын араас хөөгөөд л их хөгжилтэй байсан.Даан ч танай дагина чинь явъя, явъя гэсээр байгаад явчихсан шд.
Тэгээд тэрнээс хойш Анар их хөөрхөн санагддаг болчихсон.Би даанч,нас ,ангийг нь мэдэж чадаагүй.Нилээд хэдэн хоногийн дараа Жагаагийнд жаал форно кино үзэж байгаад тагтан дээр нь гараад тамхилаж байсан.
Тэр үед Ананд хоёулаа гаръя,цэвэр агаар амьсгалъя гэв.Гарч тамхи татангаа үргэлжиллүүллээ.Цогоо:
-Би юу ярьж байлаа.
-Тагт,магт,форно,морно гээд л.
-Аа тийм.Гадаа харанхуй болж байсан юм.Жагаа бид хоёр тагтан дээр байлаа.Саравчин доор хэсэг охидууд суугаад юм яриад инээлдэж байсан.Жагаа хэсэг чимээгүй зогссоноо"Аагий" гээд орилов.Нэг охин тонгойж харснаа "Царай муутаар юу байна гэв.Би ч Жагааг шоолж инээгээд гадаа сууж байсан охидууд ч инээлдэв.Жагаа чимээгүй зогсч байснаа инээгээд "Аагий алмасаа" гэв.Тэгсэн чинь нөгөө охин чинь яах гээд байгаа юм бэ гэлээ.Би харанхуйд Жагааг хэнтэй яриад байгааг таньсангүй.Хоёулаа гаръя гэсэн Жагаагийн үгэнд орж гарав. Гараад очсон чинь чиний дагина,Анар тэгээд нилээд хэдэн охидууд бас нэг нь гитар тэвэрчихсэн сууж байлаа.Би тэр охиноос нь гитарыг нь гуйж байгаад тоглосон юм.Анар тэгэхэд "Хөөх чи гитар тоглодог юмуу.Ямар гоё юм гээд энэ аяыг тоглож чадахуу,тэр ч аяыг тоглож чадахуу гээд асуугаад л,тоглуулаад л байсан юм.Жагаа тэгэхэд "Манай Цогоо ч Анарыг уярааж байнаа" гэж билээ.Би ч инээгээд,Анар ч инээгээд над руу харснаа "Чамайг Цогоо гэдэг юмуу гэж асуулаа.Би зүгээр л толгойгоо тохилоо.Гэнэт хаанаас ч юм нэг хүн "Аагий ороорой" гээд орилсон.Анар ч за гээд хариулах зуур би Жагаа руу харсан чинь нээх сонин харчихсан зогсч байлаа.Би ч юм бодоогүй,Анарыг бодоод салахаа больсон юм.Жагаа,Азаа,Мөөгий тэд нарыг дагаад Анарынд их очдог болсон.Би ч ямар сайн таних биш гээд хараад л суудаг үүрэгтэй байсан.
-Чи тэр үед Баяржаргалтай үерхдэг байсан биз бээ?гээд Ананд яриаг таслав.
Цогоо хэсэг чимээгүй сууснаа энэ хэсэг газар сэтгэлд дотно болчихож дээ.Сургууль,сургуулийн эргэн тойронд байгаа бүх зүйл,энэ муу bar хүртэл гэснээ:
-Тийм л дээ.Гэхдээ тэр үед бид 2 түр тар гэчихсэн байсан үе.
Тэгээд өө тийм тэрнээс өмнө би тэр саравчнаас гарч явах зуур энэ охин хаана амьдардаг болоод сурдаг газар,нас,нэр гээд бүх зүйлийг Жагаагаас асуусан юм.Дуртай дургүй юм хариулж байсан юм.Тэгэхдээ анги,нас 2 нь нэг л багадах юм шиг санагдсан.Жагааг Анарт сайн гэдгийг би яаж мэдэх вээ дээ.Жагаатай урьд нь үерхэж байсныг нь ч гэсэн.
10-р ангийн анхны өдөр буюу хичээл эхэлж би хамгийн түрүүнд найз охинтойгоо нийлэхийг хүсэж байлаа.Харин Анартай тааралдвал зүгээр биеэ бариад мэндийн зөрөөтэй өнгөрдөг болсон.Нээх ч удалгүй Баяржаргалаас салчихсан.Тэр үед буцаал Анар толгойноос гарахаа байсан.Анар илүү дутуу хүнтэй үерхэж харагддаггүй байсан болохоор Анартай дотносоод үзвэл яадаг бол гэсэн бодол төрсөн.Жагаад үнэнээ хэлээд Анартай дотно танилцая гэж бодоод ярих гэтэл харин ч өөдөөс "Анар бид 2 урьд нь үерхэж байсан юм.Түүнээс хойш 1 жил шахам болчихож,манай Аагий чинь ийм тийм гээд олон юм ярьчихсан.Би бүүр яахаа мэдэхгүй тэнэг болчихсон.Тэгээд ч мөн таарсан хүнээсээ асуучихсан байна лээ.Очиж очиж Жагаагаас шүү.Гэхдээ би сайн таних байх,надад туслах байх гэж бодож байсан юм.1 сар гарны дараа Анар Жагаа хоёр үерхэж ч эхэллээ.Боломж олдоогүй юм чинь би яах вэ дээ.
-Хнх,би бас тэр дагина даа сайн болчихсон байсан.
-Чи тэр нэг өдөр байлуу.Тамираа бид 2т захиа ирсэн.Хэрвээ тэр захианы эзэн олдсон бол би жирийн найзууд болохсон
гэж бодож байсан.Тамираа ч тийм юм тоохгүй байсандаг.
-Би байсан ш дээ тэр үед.Тамираагийн захиаг хамт уншсан юм чинь.Яагаав чиний захиаг нууцаар аваад уншчихсан чинь уурлаад тэгээд уурандаа хогтйн саванд хийчихсэн.
-Тэгэлгүй яадаг юм.Тэр захиан дээр чинь миний сэтгэл биш гэхэд надад тэр захиа бичсэн охины сэтгэл байдаг юм байгаа биз дээ.
-Чи тэгээд захианыхаа эзэнг хэн гэдгийг мэдэж чадаагүй юу?гэсэн сонирхсон нүдээр Цогоог ширтэв.Хоёулаа жоохон алхая гээд Цогоо босов.Ананд ч асуултынхаа хариусонсох гээд дагав.
-Би тэр үед Анарыг дөнгөж мартаад байсан үе.Тэр үед мэдрэлтэй юм шиг Жагаагаар тоглодог байсан ш дээ.Тэр тоглоомонд их ордог байж билээ.Анар чамайг удахгүй хаяна тэгэхээр нь би чиний дараа үерхэнэ ш дээ энэ тэр гээд л.
-Тиймээ би санаж байна.Би ч гэсэн давслаад Цогоо надтай тааралдсан тэгснээ гэнэт Жагаа Анад 2 одоо болтол үерхэж байгаа юу гээд асуугаад байсан гээд Жагаад хэлж байсандаг.
-Бид нар бүгд л нийлж Жагаагаар тоглож байсан ш дээ гэсэн гэмшсэн хоолойгоор Цогоо хэлэв.Жагаагаар тоглож байхад гадарлахгүй харин ч өөдөөс "Аагий маань наддаа үнэнч,би Аагийдаа 1 жил шахам сайн байгаа ш дээ.Би бараг түүнд хайртай болсон гэхэд алзахгүй." гээд л их хэлж байсан.
-Тиймээ.Аагийгаа их өмөөрч ярьдаг байсан.Хөөрхий минь тийм ч сайн байсан юм шиг байна лээ гээд өрөвдсөнөө Ананд илэрхийлэв.
Тэгээд чухам яг юу болсон юм бэ? Чи захианыхаа эзэнг олж чадсан юм уу тэгээд.
-Чи өөрөө та даа.
-Би яаж таах юм.Ямар охин гэж хэлэх юм мэдэхгүй ээ.Лав л манай дагина биш байсан тиймээ.
-Яг зөв танай дагина чинь надад захиа өгсөн юм.
-Худлаа яриад бай,худалч!
-Нээрээ.Надад өөрөө утасдаж хэлсэн ш дээ гээд Ананд руу итгэлтэй харав.
Ананд чимээгүй хэсэг бодол болсноо "Тэгээд яагаад...."гээд яриагаа таслав.Цогоо тас тас хийж инээгээд "Худлаа ярьсан юм,тоглож байхад чинь" гэв.
Анандын царай хувьс хийгээд"Мэдсэн юмаа" гээд инээв.
-Хөөх би яг 5 жилийн өмнө анх Анарыг харж байсан юм байна ш дээ гээд хуруугаа даран тоолж байх зуур Ананд:
-Ёо ёо ингэж айх гэж гээд чанга гэгч нь инээв.
Цогоо чимээгүй болсноо "Чи одоо хүртэл дагинадаа сайн юмуу?"
-Үгүй ээ гээд толгойгоо маажив.
-Тэгээд юунаас нь айгаав.
-Зүгээр л.
-Чи жинхэнэ худалч.Одоо болтол сайн л юм байна ш дээ.
-Үгүй ээ.Би сайн биш.
-За за надад ер нь ямар хамаа байнаа гээд бодол болов.
Надруу үл мэдэгдэх утасны дуудлага ирсэн нь дотно ч юм шиг санагдаад явчихсан.Би ч таньдаг юм шиг яриад л байлаа.Гэнэт надаас"Чи намайг таниж байгаа юм уу?"гэж асуув.Би хэсэг чимээгүй байснаа үгүй гэсэн.Тэгсэн чинь "Тэгээд таньдаг юм шиг юун дотно ярьдаг юм бэ?Анар байна." гэв. Миний дотор ямар нэг юм пал гээд явчихсан.Тэгэхэд надад "Аан" гэхээс өөр олигтой хэлчих үг олдсонгүй.Бид 2;цаг шахам хэрэгтэй хэрэггүй юм ярьсан.Гэнэт"Би тэр захиаг чамд өгсөн юм.Чи захиан дээрхийг санаж байна уу?"гэхэд нь би хэсэг чимээгүй байснаа"Аан тоглож бичсэн юмуу тээ" гэсэнд:
-Үгүй ээ.Тэр бүгд үнэн шүү гэж тод бөгөөд тодорхой хэлсэн.Харин би өөдөөс нь тоглож бичсэн юмуу л гээд байлаа.Миний бодлоор Анар их шударга бас тэгээд зоригтой байсан."Чи намайг юу гэж боддог вэ?гээд надаас шууд асуусан.Би ч тэр үед бас тайван байсан.Чи миний хувьд,охин хүнийхээ хувьд надад таалагддаг гэж хэллээ.Анар Жаргалд хэлэх гээд яараад байсан.Хичнээн би урьд нь Анарт талтай байсан ч гэсэн Жаргал Анарт хичнээн сайн,юу гэж ярьдаг тухай бодогдоод Анарт эвтэйхэн ойлгуулаад хэлчихсэн.Тэгээд би Жаргалтай найзууд би тэгэж муудалцмааргүй байна гэхэд минь "Би та 2-ыг муудалцуулахыг мэдээж хүсэхгүй.Гэхдээ би сэтгэлгүй хүнтэй үерхээд явна гэдэн надад хэцүү.Би яахаа мэдэхгүй байна."гэж надад хэллээ.Би ч гэсэн мэдэхгүй л байсан.Ямар нэгэн кинонд тоглоод ч байгаа юм шиг.Ядаж байхад нь би Жагаагаар тоглочихсон.Анар чамаас сална энэ тэр гээд солиорчихсон байсан.Тэгээд яагаад Жагаад сэтгэлгүй байсан юм бол үерхэсэн юм бэ гэдэг асуулт гарч ирсэн.Гэсэн ч би асуухыг хүсээгүй.
Анарыг Жагаад бүх зүйлийг хэлнэ гэхээр нь би их сандарч,айж байсан.Жагаад урьд нь Анарын тухай юу гэж худлаа ярьж тоглож байснаа бодлоо.Тэр үед чинь өвөл тэгээд 2-р улиралын амралт эхлэх гэж байсан юм.Маргааш нь хичээлдээ явахад Жагаа юу ч мэдээгүй,жирийн байдгаараа л байсан.Анар тэр 2 хөтөлцөөд л явж байлаа.За тэгээд хэзээ бүх юм эхлэхийг мэдэхгүй л их сандарч байлаа.2-р улиралийн хичээлийн хамгийн сүүлийн өдөр,амралт эхлэх гээд байсан үе.Тэр өглөө ч гэсэн Жагаа байдгаараа л харьцаж байснаа гэнэт над руу харснаа "Чи одоо яг юу бодож байна?гэж асуулаа.Би юу ч бодсон юмгүй гэж хариулсан.
-Анар өнөөдөр ангиараа амралтанд явчихсан.Навс сайхан архидмаар санагдчихлаа.Чи яамаар байна гэж асуухад нь бүх зүйл тодорхой болоод явчихсан.Би Жагаагийн өөдөөс харж чадахгүй хэцүү байсандаг.Би өөрөө том хэргийг нь хийчихсэн юм шиг гөлөлзөөд юу ч хэлж чадахгүй,тэр өдрийг арай гэж даваад амралт эхлэхэд нэг бодоход баярлаж,нөгөөг бодоход хэцүү байлаа.Тэгэхдээ тэргүй 1дэх өдрөөс нь эхлээд шүүлэгтэй ч байсан.Анар,Жагаа хоёртой харц тулгарахад тэнэг болчихдог байсан.Тэгээд ч удаагүй Анар бид 2 утсаар ярьдаг болсон.Надаас хамгийн түрүүнд "Жагаа та 2 гайгүй биз дээ?" гэж асууж байлаа.
-Тиймээ.Харин та 2.
-Бид 2 жоохон хэцүү байгаа гэж Анар нэг л сонин байдлаар хэлсэн.Миний санаа ч тодорхой хэмжээгээр зовж байсан.
Ёоёо бүүр ам цангачихлаа.Хоёулаа юу уух уу?гэж Цогоо яриагаа тасаллаа.Ананд бүүр энэ бүхэнд уусаад орчихсон байв.
-За тэгье.Тэгээд сууя л даа алхсаар байгаад хөл өвдчихлөө.
Ундаа авч ууцгаагаад нэг нэг тамхилцгаагаад ахиад яриандаа орлоо.
Би өөрийгөө бодоод Анараас үерхэе гэж асууж чадах л байсан ч Жагааг бодоод гуйж зүрхлээгүй юм.Ананд:
-Би ч гэсэн ч тэгэж зүрхлэхгүй байсан.
-Хамгийн хэцүү нь 2 найз нь над дээр ирсэн.Солонгоо,Зулаа хоёр ирээд л чи мэдэж байгаа ш дээ."Анар чамд хир зэрэг удаан сайн байгааг мэдэж байгаа биз дээ"гээд намайг нэг ёсондоо ятгаад л байсан.Би тэгэхээр нь "Тэгвэл яагаад над дээр шууд ирээд өөрөө хэлж болоогүй юм бэ? Би тэгвэл шаал өөрөөр хүлээж авах байсан ш дээ" гэсэн.
-"Ямар ч хүний зүрх эхлээд нь хүрдэггүй ш дээ.Чамайг бодсоор байгаад тэнэг болж байх шиг байна."гэж надад хэлсэн.
Надад хэлэх үг олдоогүй.Тэгээд л өнгөрсөн.Нилээд хугацаа өнгөрсөний дараа би Жагаатай ярьж үзсэн.Тэгэсэн чинь"Би ч гэсэн чам шиг одоо хүртэл Анарт сайн хэвээрээ.Тэгэхээр нь Жагаа бид 2т боломж өгөхгүй нь л гэж юм.Тэгтэл Жагаа гэнэт хэрвээ та 2,хоёр биендээ тийм л сайн юм бол тэгдээ гэж хэлсэн.Би бүүр ч баярласан гэж болдогсон бол Жагааг барьж аваад үнсчихмээр санагдсан шүү.Тэгээд ч би яарахгүй байсан.Анар Жагаагаас салаад удчихсан бас 3-р улиралын амралт эхлэх гээд шалгалт шүүлэг гээд завгүй байсан.Шалгалт шүүлэгээ дуусаад гуйх санаатай байсан юм.Анар бид 2 яриагүй удчихсан байсан.Хамгийн сүүлд хэлсэн үг нь санаанд орж ирж байлаа."Чи бид 2-ын зам хэзээ ч нийлэхгүй юм байна"гэж.
Тэгээд ч ... гээд үргэлжилүүлэх гэсэн Цогоогийн яриаг Ананд дахин таслан"Жаргал Анарт их сайн байжээ.Манайхаас нэг удаа,Анараас салаад удаагүй байхдаа утсаар ярьж байсан юм."Анараа бүгдийг мартаад шинээр эхлье л дээ.Би чамайг уучилж чадна." гээд л нэг болохоор инээлдээд эсвэл хэрэлдээд байсан.Анар Жагаагаас уучлалт их гуйж байсандаг.
-Хичнээн тийм их алдаа хийсэн ч Анар минь цайлган хүүхдээрээ байсан ш дээ гээд Цогоо Анарыг өмөөрөв.Залуу байхад хийсэн алдааг алийг тэр гэх юм бэ.Би л бол Анарт буруу байхгүй гэж бодож байгаа.Чи байсан ш дээ Анарын найзууд ирээд Анарыг Америк явчихсан гэхэд би ч итгээгүй.Арай гэж нэг юм гуйх гэж байхад гээд бардам байсан.Үнэхээр ч явчихсан байсан.Би бүүр уйлмаар санагдаж байсан юм.Анарын хэлдгээр "Чи бид 2-ын зам зам нийлэхгүй" гэхэд нь яагаад ч юм үнэн юм шиг санагдаж байлаа.Сүүлд би танай дагинатай ярьсан.Гэхдээ битгий буруугаар ойлгоорой.Бид 2 Анарын тухай 8 сар надад сайн байж байгаад явсан,явахынхаа өмнө дуугаа хураагаад сэргэлэн зан нь байхгүй болчихсон тухай гээд л.Дотор сэтгэл зүрхэнд нь хэцүү байсан ч тэрнийгээ хүнтэй дэлгэж хүнтэй ярьдаггүй.Жагаа ч надад хэлж байсан юм ар гэр нь их хэцүү.Жагаа шиг бас хойд эцэгтэй,үргэлж хэрүүл болдог тухай .Би ч бодож байлаа тэвчээртэй охин юмдаа гэж.
-Чи уйдаж байна уу?гэсэн Цогоогийн асуултанд Ананд төвөггүйхэн"Үгүй,үргэлжилүүл" гэв.Цогоо ч урамтайгаар үргэлжилүүллээ.
Би ч түүнээс хойш Зулаа,Солонгоо,Маралаа,Халиунтай зөндөө л тааралддаг байсан.Анарын мэндийг асуух гэхээр зүрх хүрж өгөхгүй байдаг байсан ч санаа минь их зовдог байсан болохоор асуугаад л өнгөрдөг байлаа.
Өө тийм Тамираад ирсэн захианы эзэн бол Солонгоо байсан ш дээ.Бас л бүтээгүй.
-Тамираа их зантай юм чинь аргагүй ш дээ.
-Сологоо бол хичнээн буддагч гэсэн цайлган,хүүхдээрээ охин байсан ш дээ гэсэн Цогоогийн охидуудыг өмрөөх сэтгэл.Анандын найз нараа зөвтгөх гэсэн зан хоёрыг гаднаас нь гарахад их хөгжилтэй ч юм шиг.Ананд ганцхан охиныг зөвтгөж байлаа.Түүний дагина болох Маралаа юм.
Үнэхээр Анарын найзууд цайлган,хүүхдээрээ тэгсэн мөртлөө ар гэрийн зовлонтой байлаа.Солонгийн хувьд аав ээж нь хөгшин,бие муутай.Ээж аавдаа их л санаа тавина.Маралаа бол хичээл номийн хажуугаар ажил хийж,аав ээждээ тусална.Зулаагийн ээж нь гадаадад,хойд эхийн хамт аав дүү 2-ынхоо хамт байна.Тэгсэн ч хэзээ ч бууж өгөхгүй галзуу зантай билээ.Халиун бас л хойд эцэгтэй,түүний нэг том мөрөөдөл нь загвар өмсөгч гэвч их туранхай болохоор болж чадахгүй гэж гутардаг нэгэн.
10-аа төгсөөд Анарын найз нараас нь холбоо тасарч Анарын сураг ч тасрав.Ингэж явсаар 2 жилийг ардаа орхиж 2-р курсын оюутан байлаа.Анарыг бүрэн мартаж чадахгүй л явсан ямар сайндаа л Анарын тухай элдэв янзын худал зүйл бодон толгойноосоо авч хаях гэсэн боловч аль хэзээнээ миний зүрх сэтгэлийг эзэмдчихсэн байлаа.Сүүлдээ би "Амьд явбал алтан аяганаас ус ууна"гэдэг шиг "Амьд л явбал би Анартайгаа уулзана" гэсэн бодол төрж байлаа.Хорьж болдоггүй 20 насаа үнэхээр хорьмооргүй байсан ч сэтгэл зүрх минь нэг л хүнд зохилж байсан.Өөрийгөө найз нартайгаа харицуулсан чинь ихэнх нь найз охидуудтай,зарим нь амьдралаа хөөгөөд гадаадад сурч,амьдарч байлаа.Жагаа ч яахав охидуудын судасыг яаж ийж байгаад олчихдог.Одоо аль хэдийнээ аав болчихсон.Тэгтэл би гэдэг хүн чинь найз охин гээд байх хүн байхгүй,ганцаардмал,хөөрхийлөлтэй амьтан.Шинэ олон хүнтэй танилцах гэж заримдаа уйдагаа гаргах гэж интэрнэт орж чатлаж,мэссэндэрж,мэйлээр харьцдаг болсон.Олон ч хүнтэй танилцаж,сайн найзууд болцгоосон.Олон ч охидуудтай монголоос ч,гадаадаас ч харьцдаг байлаа.Амеракит сурдаг байсан найз бандитай нэг охин бид 2 хамаг нууцаа дэлгэж хоёр биендээ сэтгэлээ нээдэг сайн найзууд болсон.Тэр надад найз бандитайгаа муудалцчихаад надаас зөвөлгөө авна.Би тэрний бүх зүйлийг нь мэднэ.Харин би тэрэнд өөрийнхөө тухай нээх хэлээд байдаггүй байсан.Ялангуяа Анарын тухай нэг ч зүйл дурсаагүй.Тэр охинг Амарлин гэдэг,18 настай.Найз банди нь 21-тэй бас монгол.Би өөрийгөө Дэлгэр гэдэг,Дээгий гэж дуудаж болно гээд дүүгийнхээ зургийг явуулчихсан юм.Харин Амарлин хэзээ ч надад зургаа өгч явуулж байгаагүй.Тэгсэн ч би түүний ааш зан төрхөнд нь дурлачихсан байлаа.Анарыг тийм сайн мартаж чадаагүй ч Амарлин гэдэг нэгэн шинэ хүн миний сэтгэлийг тайтгалуулж байсан юм.Амарлинтай танилцнаас хойш 1 жилийн нүүр үзжээ.3-р курсаа төгсөх гээд зав муутай шалгалт шүүлэг өгнө гээд мэйлээ шалгаж,бичих ч завгүй байлаа.Амралтын нэг өглөө Цогтэрдэнэ гуай гоё хувцаслаад машины минь түлхүүрийг гуйгаад явсан.Тэр өдөр Амарлин луу мэйл бичих санаатай өөрийнхөө хаяг руугаа ортол Амарлингаас нэг ч мэйл алга.Юу болсон тухайгаа бичээд яагаад мэйл бичээгүй талаар асуусан мэйл явууллаа.Trash-руугаа ороод хэрэггүй бүх юмаа устгах гэтэл Амарлингаас 10 хоногийн өмнө явуулсан ил захидал байв.Тэр илгээмжийг нээгээд үзвэл 7-н хоногийн дараа Монгол руу ирэх тухай болоод нэг хүнтэй дотночлон уулзна гээд намайг тэр хүнийг олоход нь туслаарай гэсэн ил захидал байв.Хаана уулзах тухай хүртэл шүү.Би бүх зүйлийг тодорхой гэгч нь ойлголоо.Ойрд компьютерийн өмнөөс салахгүй байсан миний дүү Эрдэнийн хийсэн зүйл байлаа.Миний мэйлийн пасспортыг нь ямар нэгэн аргаар мэдээд миний өмнөөс миний болзоонд явсан тухай бодохоор би яг дэлбрэх гэж байсан.Түүнийг иртэл нь гэрээс гарахгүй ирэхээр нь болгож тавинадаа гээд бүх хэлэх үгээ бэлдэж байлаа.5,6 цагийн дараа нүүр дүүрэн инээмсэглэсэн хүн орж ирлээ.Би биеэ бариад"Хаагуур тэнэж байгаад хүрч ирж байгаа юм бэ?"гэлээ.
-Болзоонд.
-Хэнтэй?
-Таны миний зургийг хулгайлж танилцсан охинтой.
Би ч хэлэх үггүй боллоо.
-За тэгээд ямар охин байна?
-"Тасархай"гэсэн хариултаас өөр юу ч хэлсэнгүй.Маргааш өглөө нь эрт хичээлтэй байсан Эрдэнийг унтсан хойгуур нь гар утас,өмдний халаас гээд бүх зүйлийг нь шалгаж үзлээ.Гар утсан дээрээ Амарлин гээд хадгалчихсан байлаа.Орой болсонг ч анзаарсангүй би утасаа аваад залгасан.Намуухан хоолойгоор "За" гэлээ.
-Дээгий байнаа.Юу хийж байна?Чамайг санаад л гээд залгуулаад хэлчихсэн.Тэгтэл утасны цаанаас инээх дуу сонсогдлоо.
-Чи чинь ямар сонин хүн бэ?Өдөржингөө хамт байчихаад гэхэд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй баахан ангалзаж байснаа зориглоод бүх үнэнээ хэлчихсэн.
"За тэгмээрдээ.Намайг хэдий болтол хуурах гэсэн юм.Өнөөдөрийн уулзсан Дээгий миний мэйлээр харилцаж байсан Дээгий 2 шаал өөр хүмүүс байсан гэж хэллээ.
-Би л байсан бол танай дүүтэй адилхан зүйл хийх байсан.
-Би маргаашийг хүлээж тэвчихгүй нь одоо 2уулаа уулзая гэсэнд минь
-Чи чинь солиорчихсон юмуу?Одоо 11-н цаг өнгрөөд 12 боллоо ш дээ.
-Чамайг 1 жил гаран хүлээлээ одоо болсон.Тэгэх үү?гуйж байна гээд л тулгачихсан.Нилээн удаан бодосны дараа "За" гэж хэллээ.Хаана гэдгээ тохироод шөнийн 12 цагт уулзахаар болов.Би бараг 15 минутын өмнө очсон.Яг 12 цагт Амарлин ч машинаасаа буугаад ирлээ.Инээмсэглэн миний өөдөөс ирж байсан хүн Амарлин биш 3-н жилийн өмнө бүтээгүй анхны минь хайр байлаа.Анарын царайнд тодорч байсан оч алга болоод өөдөөс хараад зогсчихов.Би ч хөдөлж,дуугарч чадахгүй болсон.Түүний нүднээс нь нүдээ салгаж чадахгүй хэсэг зогссоноо би уриалгаханаар дотогшоо оръё гээд бид "Болзоо"гэдэг кафе-д орлоо.Ороод 3-н жилийн өмнөх бүх зүйлүүд иргээд ирэх шиг боллоо.Нэг нэг уух юм захиалаад би ямар нэгэн зүйлийн тухай ярихаар шийдлээ.Би ч өнгөрсөн тэр бүгдийн талаар биш өнгөрсөн 3 жилийн шинэ амьдралийн талаар ярьж,инээмээр байсан ч урьдийн Анар биш юм шиг санагдаж байлаа.Их зангаар дуугарч ядаад байхаар нь би ч юм дуугарахаас дургүй хүрээд зүгээр л суугаад байсан.Гэнэт"Чиний хичээл ном,гэрийхэн чинь сайн уу?"гэлээ.
-Бүгд сайн.
-Би уг нь чамайг мэс заслийн эмч болсон байх гэж бодож байсан юм.Монголд Цогоогоор олгойгоо авхуулна гэж бодож байсан ш дээ гээд инээлээ.Би ч дуртайгаар-"Тэгэж бодож л байсан даанч санаснаар болдоггүй юм байна.За тэгээд яажшуухан амьдарч байв?гэсэн миний асуултанд нээх хөөрхөн инээмсэглэсэнээ :
-Би чамд нэрнээсээ бусдыг нь бүгдийг үнэн хэлж байсан ш дээ.
Анарын өөрчлөгдсөн зүйл гэвэл өндөр болоод,туранхай хэвээрээ,нүүрээ жоохон будсан,хувцаслалт нь тэс өөр болсон байв.
-Амеракийн хоол чамд таарж байжээ.Улам хөөрхөн болчихож гэхэд минь "Баярлалаа" гэж билээ.
-Би тэнд очоод хийж чаддаггүй байсан бүхнийгээ хийж сурсандаа.Жишээлбэл гитар тоглож сурсан гээд Анарын хуучин зан ааш бүгд байгааг харуулав.Тэгснээ"Жаргал сайн уу?" гээд намуухан хоолойгоор асуусанд нь би тээршээлгүй "Сайн,аав болчихсон ш дээ" гээд гайхуулсан янзтай хэлэхэд минь "Чи яагаад одоо болтол найз охингүй байгаа юм бэ?"гэж асуухад нь бүх азгүйтсэн зүйлүүдээ хэлэх гэсэн боловч нэгэнт өнгөрсөн зүйл гэж бодоод "20 нас залуу шүү" гээд өөдөөс нь инээж байсан.
-За тэрч үнэн байхдаа гээд бас миний өөдөөс инээж байсан.
Чиний хэлдэгч үнэн байж шүү.Амьд явбал Анартайгаа дахин уулзсан ш дээ гээд Ананд босоод суниаснаа:
-Орой болж чи манайд очих уу?Би танайд очих уу? гээд Ананд ярвайв.
-Өөрөө л мэд гээд Цогоогийн яриаг тасалсанд урамгүй хэлэв.Ананд:
-За тэгвэл манайд очъё.
Тэгээд 2 залуу сургуулийнхаа өмнөх сандал дээрээсээ босоод Анандын гэрийн зүг алхав.Ингэх зуур Цог яриагаа үргэлжилүүлэв.
Бид 2 их ядраад шөнийн 2 цаг өнгөрч байхад салахдаа маргааш утсаар ярьж байгаад уулзахаар болов.Маргааш нь надад 2,3-н шалгалт байсан.Бүх шалгалтуудаа өгчихөөд утас руу нь залгахад нойрмог шинжтэй байв."Миний цагийн зөрөө гардаггүй ээ" гэхэд нь би "За тэгвэл би дараа залгая даа гээд утсаа таслах гэхэд "Хөөе,зүгээрээ хэзээ, хаана уулзахаа тохирчихоё.Би одоо Улаан Баатараар ганцаараа явбал төөрнө шүү.Надад газарч болоод яваарай" гээд инээж байсан.Би ч дуртайяа зөвшөөрлөө.Тэр үед Анар эгчийндээ байсан юм.Болзсон цагаа хүртэл гэртээ жаал хэвтэх зуур шинэ дурлал минь Амарлин минь замхараад алга болсонд хүрч байлаа.Удсанчгүй цагаа харвал болзооны цаг болжээ.Анарыг очиж авахад намайг дотно юм шиг тэврээд машинд сууснаа:
-Хоёулаа хуучнаа дурсаад сургууль орвол ямар вэ?гэсэн Анарын саналаар сургууль орлоо.9,10-аар ангийнхан төгсөх гээд бэлтгэж байгаа хүүхдүүдийг холоос харэ байснаа "Чи ч бас ингэж төгсөж байсан уу тээ?"гээд намайг сугадав.
-Тиймээ,3жилийн өмнө.
-Тэгвэл энэ жил би ингээд төгсөж байх нь байна ш дээ.Таньдаг багш нар байгаа болов уу?
-Бүү мэд,байгаа байлгүй дээ" гэсэн миний дурамчхан хариултанд нэгийг бодсон Анар:
- Яасан өөр зүйл хийх үү?гэхэд нь би "Мэдэхгүй" л гэсэн.
Өнгөрсөн 3 жилийн шинэ амьдралын тухай ярих санал Анарт байсан ч би дургүйцсэн байдлаар ярьж байлаа.Тэгээд ч яагаад ч юм миний уур хүрээд яахаа мэдэхгүй,ярихаас нэг л сонин байв.
Анар тэгтэл "Яасан,Амарлин гээд байсан охин нь хуучны танил байсан чинь дургүй чинь хүрээд байна уу?Тэгвэл зүгээр л хэлчих л дээ." гээд уурлаад гараад явахад нь би хориогүй явуулчихсан.Би жаал ганцаараа сууж сууж байгаад явсан.Түүнээс хойш 7-н хоног өнгөрлөө.Аргагүй эрхэнд миний сэтгэл Анарыгаа үгүйлж эхэлсэн гээд яриагаа төгсгөв.
Дин дон гэсэн хонхны дуугаар Анандын аав хаалгаа нээв.Цогоо дотно гээч мэндлээд орж ээжид нь үнсүүлээд мэнд усаа асуулцсаны дараа Анандын ээж залуучуудад хоол хийж өгөв.Тэр 4 оройн хоолоо идэнгээ телевизор үзэцгээж байв.Харин Цогоо телевизор үзэх биш бодолгоршчихсон байлаа.
-Хоёулаа миний өрөөнд оръё гэж Ананд хэлэхэд нь цочин Ананд руу харснаа ямар нэгэн зүйл амандаа бувтналаа.
Хоёр залуу босоод Анандын өрөөлүү явах зуур
-"Чи сая юу гээд байсан бэ? гэж Ананд асуулаа.
-Би гэртээ ч харьдаг байж үү дээ.
-За зүгээрдээ.Дүү чинь байгаа ш дээ.
-Тийм л дээ.Анараас хойш би дандаа гэртээ хонодог болчихсон.Өнөөдөр л гэртээ хонохгүй гэсэн сонин байна шүү.
-Чи ямар жоохон хүүхэд биш.Суу,за тэгээд үргэлжилүүллээд яриад байгаарай гэсэн Анандын тушаасан үгэнд орж орных нь эсрэг талд нь сууснаа ившээлгээд юунаас,хаанаас,яаж эхлэхээ мэдэхгүй байв.
Буцаад Анар луу ярихад хэцүү байсан.Сүүлд салахдаа уурлуулчихсан.Тэгчихээд одоо юу гэж яринаа гэхээс үгээ бэлдэж,туршиж ,эхлээд нь утсаар ярих уу эсвэл гэрт нь шууд яваад очихуу? аль нь дээр бол гэж удаан бодсны эцэст шууд гэрт нь очъё гэсэн бодол төрөөд өөрийгөө зоригжуулаад гэрээсээ гарсан юм.Тэр өдрөөс хойш бүх юм дахиад эхэлсэн.Байр,орц,давхар,цогхийг нь сахаж байсан болохоор цонхоор нь хөөгөөд хаалганы номерийг нь олчихоод яахаа мэдэхгүй цээжин дотор зүрх дэлсээд байлаа.Гэхдээ нэгэнт зориглоод ирсэнээс хойш гээд хаалгийг нь тогшлоо.
Нарийхан жингэнэсэн хоолойгоор "Хэн бэ?" гэж асуухад А.....Анарг,Анар гэж амандаа үглэсээр байтал аль хэдийн хаалгаа онгойлгоод Анар өөрөө зогсч байлаа.Мэдээж намайг инээгээд угтахгүй нь ойлгомжтой.
-"Яах гэж байгаа юм бэ?" гэхэд нь
-Зүгээр л чамтай уулзах гэсэн юм.Чамд хэлэх ёстой хэдэн зүйлс байна.
-Чи чинь хамгийн сүүлд дуугарч ядаад уурлаад байгаагүй билүү гэнэт юу болчихоов.
-Одоо яг тухтай суугаад ярилцая гээд өрөвдэлтэйгээр Анар луу харахад минь чимээгүй надруу хараад:
-За яахав.гэсэнд нь баярласан гэж.Гэхдээ яг юунаас эхлэж юу ярихаа мэдэхгүй байлаа.Хувцасаа солиод гарч ирэхэд нь би өөрийн эрхгүй баярлаад,өөдөөс инээгээд машиныхаа хаалгийг онгойлгож өгөхөд минь надруу гайхсан шинжтэйгээр харж байсан.Би инээмсэглээд "Би чамд Улаан Баатар-ын хамгийн сүүлийн том том төвүүдийг үзүүлэе гэсэнд "Би бүгдийг нь үзчихсэн.Чи зүгээр л ярих юмаа ярь.Өнгөрсөн 7 хоногт найзуудтайгаа дискодчихсон чинь ядраад яг үхлээ гэхэд нь би тоглоомоор"Үхэж болохгүй шүү.Чи надад хэрэгтэй" гээд хэлчихсэн.
-"Хэзээнээс?" гэсэн гайхсан шинжтэй надруу харахад аргагүй бүх зүйлээ ярихад хүргэлээ.
Би эхлээд нь хотоос 20км газар байдаг Хүрхрээт гэдэг газар Богд уулын нэгэн аманд очихоор санал болгож зам руугаа орлрр.
-"Яагаад заавал тэр газар гэж?" гэсэн Анарын асуултанд "Чамайг санахаараа очиход тайвшираад сэтгэл онгойчихдог юм" гээд л үнэн бүхнээ хэлэх болгонд Анар гайхсан нүдээрээ намайг гөлөрч байсандаг.
-Би чамтай хамгийн сүүлд утсаар ярихдаа Америк явахаа хэлэх гэж,хэлэх гэж больсон.Хичнээн тэр үед би чамд байсан ч хэлэх сэтгэл хүрээгүй.Тэгээд ч чи надад сайн байсан ч биш.Чиний хэлсэн тэр үг бүхэн надад сайн биш гэдгийг хэлж байсан тийм ч болохоор миний явах явахгүй чамд ерөөсөө хамаагүй гэж бодсон.Одоо чиний юу гэх гээд байгааг нэг л ойлгохгүй байна.Тэгээд ч..... гээд чимээгүй болоод ямар нэгэн зүйлийн тухай бодлогошроод очих газар хүртэл надтай юу ч ярийгүй.Би ч чимээгүй явсаар байгаад хүрэх гэсэн газраа очоод гарахыг санал болгоход Анар:
-"Би энэ гэзрыг мэднэ.Би жоохон байхдаа аав ээжтэйгээ энд хоёр ч удаа ирж байсан.Тэр дээр горхи урсдаг хэвээрээ юү. Уулын ус болохоор хүйтэн байдагсан" гээд горхи руу хамт алахлаа.
Тэгэхэд уртаа амьсгаа аваад "Америкт очоод чамайг 1 жил гаран мартаж чадаагүй.Эхний үедээ утсаар ярих бодол байдаг байсан боловч ярихыг хүсээгүй.Дараагаар нь чамруу захиа их бичдэг байж билээ.Удаачгүй одоо миний үерхэж байгаа найз банди маань монголоос ирэхэд бүх зүйл мартагдаад ирсэн.Тэрнээс хойш бид 2 жил үерхэжээ.
-Тэр хүн чинь сайн хүн үү?....Үгүй ээ би зүгээр л чамд тийм их сайн уу л гэж асуух гэсэн юм гэсэн асуултанд минь "Тийм" гээд өөртөө итгэлээр хэлсэн.Тэгэхээр нь би бүгдийг хэлье гэж бодоод хоолойгоо засаад анхнаас нь эхлээд,анх харсанаасаа хойш Анарыг Америк явах хүртэл нь өөртөө тохиолдсон зүйлийг нэг нэгэнгүй тоочиж гарлаа.
Миний хэлэх үгийг сайн сонссон.Хэлж дуусаад миний санаа амарсан юм шиг урт амьсгаа авахад минь намайг шоолж инээж байснаа:
-"Сонин л юм.Итгэхэд хэцүү л юм.Гэхдээ миний хэлж байсан үг ортол л байж.Тэгэхэд тэргүй чи бид 2-ын зам одоо ч гэсэн нийлэхгүй.Угаасаа л чи бид 2 үерхвэл үерхэх боломж байсан л юм байна.Бүх зүйл тэр үед бүтээгүй болохоор одоо ч бүтнэ гэдэг үлгэр."
-Яагаад,юу нь болохгүй байна гэсэн миний түрэмгийлэлтэй миний асуултанд тайван гэгч нь:
-"Санаж байна уу?Би найз бандитай ш дээ.Би түүндээ их сайн гэсэн." эсэргүүцсэн хариултанд надад хэлэх зүйл байсангүй.
Бүх хэлэх зүйлээ хэлчихсэн одоо амар гэсэн юм шиг уурлаж байсан уур,бухимдал маань байхгүй болчихсон.Харин гомдолоор сэтгэл минь дүүрч,үүнийгээ мартах гэж "Чи хэнтэй уулзах гээд байсан юм бэ?"гэхэд минь
-"Хоёулаа кино үзэх үү?" гэж шаал өөр асуултаар хариулалаа.
Би ч дуртай зөвшөөрөөд Тэнгис кино театр луу явлаа.Очиж хоёр ч удаа инээдмийн кино үзсэний дараа хоёулаа урд болсон бүх зүйлийг мартаад бүгдийг шинээр эхэлж байгаа 2 залуу хосууд шиг байлаа.Яагаад ч юм хэнтэй дотночлон уулзах гээд байсныг нь мэдмээр санагдаад ахин асуулвал "Уулзах хүнтэйгээ уулзчихсан.Чиний тусламжгүйгээр" гэснээ "Миний бага нас маань энэ хавиар өнгөрсөн ш дээ" гээд эргэн тойрноо ажиглаж байв.
Сэтгэгдэл:


байхгүй ээ зүгээр л үг хэлье
гого хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх эргэлзэх алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт sleepy sleepy sleepy
Бичсэн: сувдаа (зочин) цаг: 20:59, 2010-11-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax