Гэгээн алсад одох юмсан...

2007-12-08,
Гэрийнхээ босгыг давж гарсанаас хойш 5 хавар, 5 намарыг үзэх шив дээ. Харийн нутагт нүд тайлж, мэдлэг чадвараа ч дээшлүүллээ. Хорвоог хоёрхон өнгөөр харахад. Холын тэртээх миний төрсөн газараа сангалзах юм даа. Америк буюу хүмүүсийн хэлдэгээр диваажингийн оронд ажил амьдарсаар байтал Кафитализмын боол болж дууслаа. Нэг л зүйлийг сайн ойлгохгүй юм. Монголд байгаа хүмүүс бид нарыг нэг л мөнгөнд шуваад л, ногоонуудыг боодол боодолоор нь олоод байдаг л гэж бодохын. Үнэндээ тийм биш шүү дээ. Энд ирээд амьдрахаар мэдрэнэ.Миний хувьд гэгээн алс буюу Миний сайхан эх орон Монголруугаа одох юмсан....

Санаад байна ш дээ::.

2007-12-05,
Санаад байна ш дэээ чамайг::. юуг нь санаад байгаа юм болдоо? Тэр хөөрхөн инээмсэглэлийн, намайгаа мангар гэж дуудахын, хуруугаа дугарууламааргүй байгаа ч гэсэн миний хуруу дугарахын, гижигдүүлмээр байгаа  ч гэсэн намайгаа гижигдэхийн, гарын атгаад явахыг, өдөржин залхуураад хоёулаа хэвтэхийг, наддаа уурлаад буруу хараад суухын, сэмхэн намайгаа үнсэхийн, зөөлхөн тэр уруулын, наддаа тэврүүлээд унтахын, өглөө босохгүй нойрмоглохын, өлсөөд байгаа юм шиг хазахын... энэ бүхнийн би санаад байна ш дээ. Хурдан чамдээрээ очьё. Даанч хоёулаа энэ долоо хоног завгүй, үстэй толгойноосоо их хичээлтэй хэхэ.....

Чамруу хэн ч харахгүй байх үед Чи хэн вэ?

2007-12-05,
Март өөрийн алдаагаа, ирээдүйрүүгээ зүтгэ. Өөрийнхөө амьдралыг ойлгохгүй байна уу? Яагаад юм бүхэн хүссэнээр чинь болохгүй байгаа юм? Ойлгоход хэцүүг мэднэ. Ойлгомжгүй байж л таараа, чамайг юу ингэж бодуулаад байгааг үгээр илэрхийлэх гэхээр. Тиймдээ ч битгий өөрийнхөө бодолыг үл ойшоо. Амьдралд оргилж яв. Өөрөө өөртөө чи хэн вэ гэдгийг ойлго. Угаасаа амьдралын гашуунаас цугтаж чадахгүйгаас хойш. Энэ нь бидний амьдралын, сэтгэл санааны, нэгэн хэсэг.

Өөрийнхөө ертөнцөд алтан нарыг гэрэлтүүл. Айдсанд битгий захирагд.



...

Итгэл сэтгэлийг маань чи дааж чадах уу?

2007-12-05,
Heaviest Love of all time  video..watch it

Энэ нь дээр гардаг чамайг хүний хайрлах зүрхийг хамаагүй битгий идээсэй, зөвхөн ганцхан миний зүрхийг нандигнаж, үнэлэж, итгэж, хайрлаасай гэж хүсэж байна. Би хаа хамаагүй хүнд очиж сэтгэлээ нээгээд яваад байдаг банди биш ээ. Чи ч тийм биш гэдгийг би сайн мэднэ. Чамайг ямархуу хүн вэ гэдгийг би сайн мэднэ, Даанч чиний сэтгэл доторхыг мэдэж чадахгүй юм даа. Чи миний энэ өчүүхэн сэтгэлийг дааж чадах уу? Гэхдээ хоёулаа цугтай бүхнийг давна....

By My Side

Days going on
Ocean are drying
End of the world approaching
But why do i need to ...

Бороо орсон өвлийн шөнө...

2007-12-04,
Монголдоо байсансан бол ямар гоё вэ? Цасаар байлдаад л, цасан будрах шөнө гудмаар алхаад л... Малгай өмсөхгүй үсээ муухай болгочихно гэж бодож айлгүйтэж байгаад л чихээ хөлдөөгөөд л... Бүүр болохгүй бол дээр үеийн оросоос авчирж байсан чаргагаараа даланд очиж гулгаад л... Хорвоог тэгсээр байгаад л дуусгалаа ш дээ... Шинэ жил ч дөхөж байна, шиврээ бороо ч ихсэж байна. Гацуур модоо торьн бүжихэд, Гамгүй нэг нороод авах юм аа. Бүх л юм тэнцүү байх ёстой юм шиг ээ хүний амьдрал. 4 улирал хүртэл хүний баяр баясалд нөлөөлдөгийн энд ирээд л мэдэрсэн. Шинэ жилийн уур амьсгалыг лав сүүлийн таван жил мэ...

Аз жаргал Баяр баясал

2007-12-04,
Муухай хүүхдээ баярлалаа. Хэдэн ч удаа энийг үзэвдээ би хэхэ Дандаа чамайг аз жаргалтай баяр баясалтай байлгана....

happy
 
энд дарж клипийг үзээрэй.

Хайр бол Тамхи гэчүүл яадаг бол

2007-12-04,
Хүн бүр л хайр гэхийн, Хайр бол тоолж барашгүй их утга учир агуулна. Хамгийн энгийн хэлбэрээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэдгийг тайлбарлах гэж оролдьё

Хайр бол тамхи
Яагаад гэвэл хүн тамхи татаад, удаан ч татаж болно, хурдан ч татаж болно.
Тамхиа асааснаасаа хойш, жинхэнэ аз жаргал гэдгийг дээд цэгт нь ортол мэдрэнэ. Мэдэрсээр байгаад дуусах гээд ирхээр нь гуниглаж уурлаж бухимдаад...нэг л мэдэхэд татаж байсан тамхи нь дуусана. Дууссан юмыг ямар хадгалаад байлтай нь биш. Хаяхаас өөр аргагүй юм хойно.
Тэрхүү мэдэрсэн агуу мэдрэмжийг ахин мэдрэхийн тулд, мэдээж өмнө т...

Анхны хайрын ойлгож амжаагүй үерхэл

2007-12-03,
Хэдтэй ч байсан юм болдоо.. Ямар ч л байсан одоогоос яг л 7н жилийн өмнө ангиараа Шинэ Жилийн үдэшлэгт бэлдээд л их л завгүй байдаг байсан үе. Орох орохгүй, дуртай дургүй бүхэл хүүхдүүд ангидаа цугларан, нижгэр том шинэ жилийн үйл ажилгааг зохицуулах гээд л гоё ч байж дээ тэр үед. Нэг ширээнд бараг 2 жил гаруй нэг охинтой цуг сууллаа, ангийн маань хөөрхөн охидуудын нэг юм. Нэг нартай өдөр гэж байдаг л бол, тэр цастай шөнө ангидаа би түүнд сайнаа илэрхийллээ. Тэр үед 11 билүү 12 хан настай банди шохоорхол гэж юу байдгийг мэдсэн л байсан юм байхдаа бүү мэд. Нэг өдөр найзууд маань бүгдээрээ намай...

Намайг таньсангүй гэж үү?

2007-12-03,
Дээр үед ч биш саяхан ч биш сэтгэлд маань гүн шарх үлдээсэн тэр өдөр би ээжийгээ дагаад л эмнэлгийн зүг явж билээ. Ааваа та эдгэрээсээ, бие чинь сайжраасай гэсэн нэг л бодолтой, шөнийн турш уйлж хоносон болохоор, өлгөө хацараа дагасан нулимсын оромтой, таксинд суун гарлаа. Таныхаа л тухай бодоод л байсан болохоор, замын урт зааны хошуу шиг сунаад л байсан. Гуниг гутрал намайг даган, явсан гишгэсэн газар бүрт үүл бүрхэн бороо нь нэг л дусал тусан, гашуудалын амт хоолойд амтагдаад, хоногшсон сэтгэл  маань таныхаа хажууд, хорвоогоос хагацах гэж байгаа аав таныхаа амьдралыг чинь нэг минут байтугай...