Хүүгийн Нулимс

2007-12-11,
Хүүгийн нулимс

Толгойг минь илээд үнсэх хүн үгүй
Томоогүйдоно үмүйлэхэд загнах хүн үгүй
Алдаж эндэхэд зөвлөх хүн үгүй
Аавтайгаа хамтдаа гээд хэлэх хүн үгүй

Таньдаа зохиолж шүлэг бичэхэд
Тав арван хуруу маань салганах юм
Тайван сэтгэлийг тэртээх үзүүрт
Таныгаа санасан сэтгэл орших юм

Хүүгийн нулимс урсаад л биз
Хорвоод таныг минь буцаагаад авчирх биш дээ
Гашуун ус амттагдаад л биз
Ганцхан таныг минь амьлуулах биш дээ

Бага байхдаа булшин дээр чинь очиж билээ
Буурал эмээтэйгээ хамтдаа алхаж билээ
Аав таныхаа нэрийг хараад гайхахдаа
Айдаа би жаахан хүүхэд бай...

Өөрийгөө танихгүй байна

2007-12-10,
Өнөөдөр бүхэл зүйл нэг л өөр
Өөрийнхөө биеэс нисээд одчихсон юм шиг

Христын сүмд будадын лам сууж байгаа мэт
Хорвоог гэрэлтүүлэх дуу хүний оршуулга дээр аялах мэт

Цэнгэг нуурын загас, муурын хажууд сэлэх мэт
Цэлмэг тэнгэрийн шувуу, эрх чөлөөтэй нисэхийг хүсэх мэт

Наран жаргаж, Саран гийхэд  амьдрал эхлэх мэт
Нас ахих биш, нас цөөрөхдөө үхэлрүү ойртох мэт

Үзэг цаас хоёрыг нийлүүлсэн ч, би зохиолч гэж санагдахгүй мэт
Үүрийн гэгээ орсоноос хойш бүхэл зүйл нэг л өөр.......

И-мэйл-ээр ирсэн яагаан сарнай Б.Шүүдэрцэцэг

2007-12-10,
Өвлийн нэг бvvдгэрхэн өдөр.

..За байз. Эмийн сангаас Читамон авчихаад интэрнэт кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ. Удахгvй шинэ жил болох нь чөтгөр ав хэмээн бодсоор Сvхбаатарийн талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэгэн хувийн дээд сургуулийн англи хэл орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч төрөөгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, ФМ сонсох дуртай. Ердөө л тийм дундаж хvн л дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр...

Орхисонд минь уучлаарай. by hannibal

2007-12-09,
Өөрийн шүлэгнүүдээс хамгийн дуртай нэгийн та бүхэнд тольлуулья.

Орхисонд минь уучлаарай


Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингүй чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсаныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нанди...

Эр хүн зүрхэндээ уйлдаг юм 2-р хэсэг by Ундрал

2007-12-05,
Үргэлжлэл
 
-Ойрхон 40 мянгатад Жагаагийнх айл болсноос хойш би нэг ч удаа очоогүй.
Надад ямар ч эмзэглэх зүйл байгаагүй болохоор "Жагаагийнд очих уу?"гэсэнд "Тэгье."гээд уриалгахнаар хэлсэн.
-Хоёулаа юу ч гэсэн дэлгүүр оръё.Жоохон хүүхэдтэй гээ биз дээ.Охин юмуу хүү юмуу? жимс,амттан авъя.Эхнэр нь ямар хүн байдаг вэ? гэсэн асуултанд нь би:
-Чи өөрөө очоод харахгүй юу даа гэж хариулж байсандаг.
Тэгээд өнгөрсөн бүхнийгээ мартсан бид 2 Жагаагийнд очлоо.
Эхнэр хаалгаа тайлснаа "Өө сайн уу?Уулзаагүй удсан байса шүү" гээд баярласан байртай угтлаа.Харин Анарыг харснаа чимээгүй болоод"Сай...

Эр хүн зүрхэндээ уйлдаг юм 1-р хэсэг by Ундрал

2007-12-05,
Уйдахаа мэдэхгүй энэ гитарын гоцлол аяыг түрүүнээс хойш хичнээн ч удаан тоглов.Түүний сэтгэлийг
ганцхан хүн л эзэмдэж байв.Энэ бүхнийг бодоход түүний сэтгэлд гуниг,баясал бүгдийг нь төрүүлнэ.Аяархан босоод халааснаасаа тамхиа авч татангаа урт гээч нь санаа алдаад угсруулан гурав татав.Өмднийх нь урд халаасанд нь нэг зүйл байгаа
нь мэдэгдэв.Түүнийг гарган үзвэл үрьд өнгөрсөн бүхнийг дахин сэргээж бод гэсэн юм шиг л Анарын 3 жилийн өмнө
авхуулсан төгсөлтийн зураг байв.Урьд болсон бүгдийг яримаар байвч сэтгэл нь нэг л хүрэхгүй бас тэгээд ойлгочих дотно хүн ч байсангүй.Ингээд гэрээсээ гара...

Суралцана би одоо...

2007-12-05,
Хүн амьдралаас зөндөө ихийг сурахын, Сураад сураад л амьдрал дуусна. Тиймдээ бид бүгд сайхан амьдархын тулд л сурдаг..

Алдаж болно анхны хайрд
Ахин босон гунигтайгаа алхана
Аз жаргалыг мөрөөдөн сууна
Амьдрал юм болохоор түүнээсээ суралцана

Уйлж болно энэхэн өдөр
Урвуу царайлан нулимсаа арчина
Ухаан бодолдоо бүхнийг тунгаана
Уужуу сэтгэлийн илрэл юм болохоор түүнээсээ суралцана

Хаягдаж болно хайртай хүндээ
Хойноос нь гүйн нэгэн гуйн
Хамгаас сайханыг түүндээ хүснэ
Хайр дурлалын нэгэн даваа юм болохоор түүнээсээ суралцана

Ам зөрж болно энэ үерхэлд
...

Эрчүүд маань бичсэн hannibal

2007-12-04,
Эрчүүд маань

Хамаг муу муухай бүхэнг тохон
Харцныхаа булангаар хальт харчаад
Халх Монголын залуу ингэж явах гэж дээ гээд
Хараалын хэдэн үгсээ урсгадаг

Хүүхдийн эцэг гэрийн эзэн
Хорвоогийн түшиг тулгаар болсон хүн
Бүсгүйчүүд та нарыгаа гэдэг л зөндөө
Бусдыг гэсэн сэтгэлтэйн олон

Эр хүн гэхээр л арчаагүй гэж битгий бодоорой
Эмэгтэй хүнтэй сайхан харьцдаг нь нилээн шүү
Гомдоож гэмтээж байдаг нэгэнтэй нь
Ганцхан битгий зүйлэж бодоочээ

Эрчүүдэд маань ч гэсэн сэтгэл байдаг юм шүү
Эрхлэж тунирхах дуртай шүү эд нар чинь
Бүхнээс илүүгээр хайрлаж чаддаг шүү
Бууралд ...

Гучин өдөр::. Бяцхан өгүүлэг

2007-12-04,
Таалагддаг өгүүлэгүүдийн нэг... Би өөрөө бичээгүй шүү. Хэн бичсэнийн мэдэхгүй ээ

Life
can give you happiness, but it has a power to take it from you too..


Derick:
I guess we are the left overs in this world

Lily:
I think so .. all of my friends have boyfriends
and we are the only the 2 people left in this world
without any special person in our lives

Derick:
Yup, I don't know what to do

Lily:
I know! We'll play a game

Derick:
What game?

Lily:
I'll be your girlfriend for 30 days
and you will be my boyfriend

Derick:
That's a grea...

Хараагүй залуу нь Хайр дурлал

2007-12-04,
Бүх юм харанхуй, ядахдаа хонгилын үзүүрт гэрэлтдэг гэрэл ч үгүй. Би энэ сандалаас босож явах ховор болж дээ. Гэртээ тогтдоггүй байсан нэгэн одоо гэрээс гарах байтугай, нэг өрөөнөөс нөгөө өрөө орох гэж бөөн юм болж байна шүү дээ. Хэсэг хугацаанд бодлоо, Яагаад тэгсэнээ ч бодлоо. Бодсоор байгаа толгой ч өвдөх шиг. Хайранд би сохор байсанаасаа болж, одоо амьдралд жинхэнэ сохор мануухай болон.
Энэхүү шүлгийг сийлэх шив дээ

Хараагүй залуун хайр дурлал

Хайрт чи минь миний буруугаас хараагүй болждээ
Харанхуй шөнийн дараа наран ахин гийхээ больждээ
Хорвоо дэлхий чамаас минь нэгэн хэсги...

Хайртдаа бичсэн захидал

2007-12-04,
Хайртаа бичсэн захидал by hannibal

Гадаа бороо ороод тэнгэр нэг л бүрхэг, яг л миний сэтгэлийн гүндэх зовлонг илэрхийлээд байх шиг. Найз нь дөнгөж сая ажилаа тарчаад тэр л модны доор чамдаа энэхүү захиаг бичин сууна. Хоёулангынх нь сууж байсан сандал одоо хүртэл дулааханаараа байна. Энэ захиа чамд очихгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэх болов ч өчүүхэн сэтгэлийнхээ гүндэх шаналалыг үзэг цаас нийлүүлэн байж илтэгье. Найз нь яг одоо бид хоёрын өнгөрөөж байсан тэр л хөгжилтэй баяр баясгалантай өдрийг бодож, мөн бие биендээ тунирхан хэрэлдэж байсан тэр л мөчүүдийг одоо бодохоор, хэрэлдэж байсан ч х...